Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-02-26 14:40:24

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                       Дугаар А/174                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжийн иргэн Ч.Мөнхбатад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 87 дугаар захирамжийн иргэн Ц.Тунгалагт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжийн иргэн Д.Батбаярт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/134 дүгээр захирамжийн иргэн В.Довжидод, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/294 дүгээр захирамжийн иргэн Г.Оюунбаатарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 дугаар захирамжийн "Мон-Оргил" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/861 дүгээр захирамжийн иргэн  Ц.Нэргүйд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/247 дугаар захирамжийн "Улаанбаатар хотын банк” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/283 дугаар захирамжийн "Петровис" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн А/24 дүгээр захирамжийн иргэн Д.Энхбатад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн "Ус-Орчин" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/488 дугаар захирамжийн иргэн И.Гончиг, Г.Гэрэлтуяа, Г.Гэрэлмаад, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжийн "Хасбанк" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн “Адвэло” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                             АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                             ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН