Ажлын хэсэг байгуулах тухай

2019-02-26 16:00:36

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                       Дугаар А/176                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.8, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж,  Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн барилгын ажлыг 2019 оны 4 дүгээр сард эхлүүлэх, авто замыг 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахтай холбогдуулан түр замын асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Дарга

-Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын

 хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого,

 төлөвлөлтийн хэлтсийн  дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл

 мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

 Э.Дагиймаа;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

 Л.Эрдэнэчулуун;

 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

 

 

 -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга

  Ж.Тогтохбаяр;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

-Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны

 дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан;

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга

 Ж.Чүлтэмсүрэн;

 

 -Нийслэлийн Байгаль орчны газрын дарга  Э.Баттулга;

 

-Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн

 дарга Д.Одбаяр;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга

 Б.Индра;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого,

 зохицуулалтын хэлтсийн дарга Р.Батцолмон;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын

 хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам барилгын

 хэлтсийн Авто замын хяналтын мэргэжилтэн

 М.Ганбаатар.

       Нарийн бичгийн

                дарга

 -Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого,

 зохицуулалтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                 НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                 БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                 ДАРГА                              Ж.БАТБАЯСГАЛАН