Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай

2019-02-26 15:00:10

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                        Дугаар А/172                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн өмчит зарим байгууллагуудын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийг нэгдүгээр, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар, эзэмшигч байгууллагад нь сэлбэгийн журмаар ашиглуулах тээврийн хэрэгслийн жагсаалтыг гуравдугаар, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдах тээврийн хэрэгслийн жагсаалтыг дөрөвдүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Дуудлагын  худалдааг  холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж энэхүү захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан төсөвт байгууллагын тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогыг 100 хувь, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогын 30 хувийг, 4 дүгээр хавсралтад заасан тээврийн хэрэгслийг худалдсанаас орох орлогыг 100 хувь нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

      3.Данс бүртгэлээс хасагдаж буй тээврийн хэрэгслүүдтэй холбогдох шийдвэр гарч, шийдвэрийг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгийн  бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагуудын удирдлагуудад үүрэг  болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                              НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                              БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                              ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН