Ажлын хэсэг байгуулах тухай

2013-05-02 00:00:00
2013 оны 05 сарын 02 өдөр                                        дугаар А/442                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.1.3 дахь  заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
             
1. Улаанбаатар хотын орчны агаарын чанарт 24 цагийн хяналт, хэмжилт хийдэг 2 суурин харуулын байршил Баруун 4 зам болон 13 дугаар хороололд давхцаж байгааг өөрчилж, хотын бохирдол ихтэй цэгүүдэд байршуулах ажлыг 2013 оны 04 дүгээр сарын 15-наас 2013 оны 06 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:
 
Ахлагч  Т.Бат-Эрдэнэ Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд: Д.Даваадорж
 
 
Нийслэлийн Агаарын чанарын албаны Хяналт үнэлгээний хэлтсийн дарга
 
  Ш.Нямдаваа Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжлийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /зөвшилцсөнөөр/
 
  А.Цээпил Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэргэжилтэн  /зөвшилцсөнөөр/
 
  М.Отгонбаяр Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны хэмжилт хариуцсан мэргэжилтэн
 
  Г.Даваажаргал Нийслэлийн Aгаарын чанарын албаны суурин эх үүсвэрийн хэмжилт  хариуцсан мэргэжилтэн
  А.Оюун Нийслэлийн Агаарын чанарын албаны дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн
 
  Л.Гантөгс Нийслэлийн Өмчийн харилцааны Хот төлөвлөлт хариуцсан  мэргэжилтэн 
 
  С.Лхагвасүрэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор
 
  Д.Батзориг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний холболтын инженер
 
Нарийн бичгийн дарга Ч.Батсайхан
 
Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
 

2. Суурин харуулуудыг байршуулсан ажлын гүйцэтгэлийн талаар 2013 оны 06 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн удирдлагуудад танилцуулахыг Ажлын хэсэг /Т.Бат-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.
                                                       
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ