Хөрөнгө гаргах тухай

2013-04-30 00:00:00
2013 оны 04 сарын 30 өдөр                                          дугаар А/433                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Барилга байгууламж, авто зам, гүүрийн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах мэргэжлийн комисс ажиллахад  зайлшгүй шаардлагатай байгаа нэг автомашиныг холбогдох хууль, журманд нийцүүлэн худалдан авахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид зөвшөөрсүгэй.
 
2. Автомашины худалдан авахад шаардагдах 47 100 000 /дөчин долоон сая нэг зуун мянган/  төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Худалдан авалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ -т  даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ