Хөрөнгө гаргах тухай

2019-01-24 09:15:04

2019 оны 01 сарын 24-ний өдөр                                        Дугаар А/53                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 183 дугаар, 2014 оны 221 дүгээр, 2015 оны 134 дүгээр, 2019 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн тэргүүний фермер”-ээр шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Л.Цэдэнсодном, Ш.Ганбаатар, Б.Даваахүү, 32 дугаар хорооны иргэн С.Цэрэгбаатар, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн С.Сонгууль, Н.Баттөр, 13 дугаар хорооны иргэн Ч.Зулжаргал, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Нармандах, 4 дүгээр хорооны иргэн Ж.Загдсүрэн нарыг, “Тэргүүний тариаланч”-аар шалгарсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Ж.Базаррагчаа, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн Г.Батбаяр нарыг тус тус дурсгалын зүйл, мөнгөн шагналаар шагнасугай.

 

      2.Шагнал олгоход шаардагдах /20.000.000/ хорин сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                ОРЛОГЧ                                             Ж.БАТБАЯСГАЛАН