Хөрөнгө гаргах тухай

2019-01-24 09:05:23

2019 оны 01 сарын 24-ний өдөр                                    Дугаар А/51                                         Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны “Журам батлах тухай” 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Баянзүрх, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар  дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж талбай, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдлыг арилгаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т үүрэг болгосугай.

 

     2.Дээрх үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

       3.Айл өрх, хашаа байшин, гудамж талбай, авто замд тогтсон мөсийг цэвэрлэхэд шаардагдах 196,596,900.0 /нэг зуун ерэн зургаан сая таван зуун ерэн зургаан мянга есөн зуун/ төгрөгийн зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                             БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                             ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН