Буцалтгүй тусламж олгох тухай

2019-01-23 09:15:12

2019 оны 01 сарын 23-ны өдөр                                      Дугаар А/48                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Буцалтгүй тусламж олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Д.Сүрэнчимэгийн хүү Б.Анартөгс нь зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул нэг удаагийн буцалтгүй тусламжид  500,000  /таван зуун мянган/ төгрөгийг олгосугай.

 

        2.Буцалтгүй тусламж олгоход шаардагдах 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                           НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                           БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН