Автомашин худалдан авах тухай

2013-04-30 00:00:00
2013 оны 04 сарын 30 өдөр                                       дугаар А/432                                                  Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжихээр батлагдсан барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэх, паспортжуулах ажлын хөрөнгөнөөс барилга байгууламжид үзлэг, хэмжилт хийх багаж, тоног төхөөрөмжийг зөөж, тээвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байгаа нэг автомашиныг холбогдох хууль, журманд нийцүүлэн худалдан авахыг Улаанбаатар  хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид зөвшөөрсүгэй.
 
2. Автомашины худалдан авалтыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
3. Худалдан авалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ