Хөрөнгө гаргах тухай

2013-04-29 00:00:00
2013 оны 04 сарын 29 өдөр                                           дугаар А/430                                              Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 29.1.3, 29.1.5 е, 29.1.6 л, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.  Налайх дүүргийн уурхайн эдэлбэр газарт  хууль бусаар олборлолт явуулж хүний амь эрсдэх явдал гарсаар байгаа тул лиценз эзэмшдэг талбайн гадна байгаа ам цооногийг дарах ажлыг зохион байгуулахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт даалгасугай.
 
2.  Ам цооногийг дарах ажилд шаардагдах 55.619.504,5 /тавин таван сая зургаан зуун арван есөн мянга таван зуун дөрвөн/ төгрөгийг  Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.  Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ