Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах тухай

2013-04-29 00:00:00
2013 оны 04 сарын 29 өдөр                                       дугаар А/428                                                   Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “е”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Татвар төлөгчдийн өдрүүдийг 2013 оны 05 дугаар сарын 06-наас 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэл дүүргүүдийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан, тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан урамшуулах, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, нийслэлийн Татварын газар /Х.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
2.Өдөрлөгийг зохион байгуулах үйл ажиллагааны болон тэргүүний татвар төлөгчдийг шагнаж урамшуулах, сурталчилгааны ажилд шаардагдах зардал 15313000 /арван таван сая гурван зуун арван гурван мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гарган санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Тэргүүний татвар төлөгчдийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ