Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2018-12-26 09:00:41

2018 оны 12 сарын 26-ны өдөр                                         Дугаар А/1227                                     Улаанбаатар хот

 

 

 

Тусгай зөвшөөрлийг хүчингүй

болгох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Боловсрол сургалтын байгууллагын үүсгэн байгуулагчдаас гаргасан хүсэлтийг үндэслэн иргэн Т.Заяажаргалын “Саран”, иргэн Д.Алтанчимэгийн “Бөмбөөлэй оддууд” цэцэрлэгүүд, иргэн А.Ариунболдын ерөнхий боловсролын “Цацраг эрдэм” сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/588 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн иргэн Т.Заяажаргалын “Саран”, иргэн Д.Алтанчимэгийн “Бөмбөөлэй оддууд” цэцэрлэг, “Сургуулийн ангилал өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/426 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн иргэн А.Ариунболдын “Цацраг эрдэм” сургууль гэснийг тус тус хассугай. 

 

       3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байгууллагын талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                        АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                        ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН