Хөрөнгө гаргах тухай

2018-12-24 09:05:53

2018 оны 12 сарын 24-ний өдөр                                   Дугаар А/1224                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Шинэ жилийн баярыг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг угтан үүсэж болзошгүй гамшиг, гал түймэр, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг өндөржүүлэх ажлуудыг зохион байгуулахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/-т тус тус даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг зохион байгуулахад шаардагдах 8.749.800 /найман сая долоон зуун дөчин есөн мянга найман зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс хавсралт ёсоор гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                     АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                     ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН