Газар эзэмших эрх олгох тухай

2013-04-25 00:00:00
2013 оны 04 сарын 25 өдөр                                               дугаар А/424                                          Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Техникийн зөвлөлийн 2013.02.01, 2013.03.21, 2013.03.22, 2013.03.29,    2013.04.11-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтад тусгагдсан /29/ барилга байгууламжийн газрын байршил, хэмжээ, зориулалтыг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд:  
 
1.1.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Газарчингийн 5 дугаар гудамжны 1 тоотын зүүн талд байршуулан 0.015 га
 
1.2.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жамсран уулын өвөр 6 дугаар гудамжны 2198 тоотын зүүн талд байршуулан 0.015 га
 
1.3.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбийн 12 дугаар гудамжны 290 тоотын зүүн талд байршуулан 0.015 га
 
1.4.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Амины орон сууцны 3 дугаар гудамжны 76а тоотын зүүн талд байршуулан 0.015 га
 
1.5.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баруун Турууны энгэрийн      2 дугаар гудамжны 16 тоотын урд талд байршуулан 0.015 га
 
1.6.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хурган Шандын 14 дүгээр гудамжны 2 тоотын урд талд байршуулан 0.015  га
 
1.7.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хандгайтын 29 дүгээр гудамжинд байршуулан 0.015 га
 
1.8.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн 82 дугаар гудамжинд байршуулан 0.015 га
 
1.9.  Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн 35 дугаар гудамжны 55а тоотын зүүн талд байршуулан 0.015 га
 
1.10. Ус Сувгийн удирдах газарт Ус түгээх байрны газрын зориулалтаар Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Горькийн 28 дугаар гудамжны 1381 тоотын баруун талд байршуулан 0.015 га
 
1.11. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Эмнэлгийн барилгын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цахилгаан тээвэр ХК-ийн хойд талд байршуулан 0.63 га
 
1.12. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Цахилгааны 1 хэлхээт 35 кВ-ын агаарын шугамыг 2 хэлхээтэй болгож өргөтгөх зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 7, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мон-Лааны гудамж дахь Ваар салбарын 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 11 дүгээр анкер тулгуураас салбарлуулан 35/6 кВ-ын Баянхошуу дэд станц хүртэл 2.4 км урт шугам түүний хамгаалалтын бүсэд зориулан 9.6 га
 
1.13.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Цахилгааны дэд станцыг өргөтгөх зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мон-Лааны гудамжинд байрлах 35/6 кВ-ын “Баянхошуу” дэд станцыг 2х4000 кВА чадалтай болгож өргөтгөн шинэчлэхэд зориулж 0.12 га
 
1.14. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Цахилгааны дэд станцыг өргөтгөх зориулалтаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Архустайд байрлах 35/10 кВ-ын “Дашчойнхор” дэд станцыг 2х4000 кВА чадалтай болгож өргөтгөн шинэчлэхэд зориулан 0.12 га
 
1.15.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Цахилгааны хуваарилах байгууламжийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэтүб хийдийн зүүн талд байршуулан 0.084 га
 
1.16. Нийслэлийн Боловсролын газарт Жишиг бага сургуулийн барилгын газрын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус хорооны Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын зүүн талд байршуулан 0.8 га
 
1.17. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэвсгэрт Баянхошууны Хөтлийн замын хойд талд Зээлийн 4 дүгээр гудамжны 100а тоотын баруун талд 0.5 га
 
1.18. Нийслэлийн Боловсролын газарт Сургуулийн барилгын газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хурганы аж  ахуйн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 2.0 га
 
1.19. Нийслэлийн Боловсролын газарт Цэцэрлэгийн барилгын газрын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хурганы аж  ахуйн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 1.0 га
 
1.20. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Ахмадын сувилалын барилгын газрын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт бөө мөргөлийн төвийн зүүн талд байршуулан 1.0 га
 
1.21. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улсын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын хойд талд байршуулан 0.0042 га
 
1.22. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн автобусны эцсийн зогсоолын зүүн талд байршуулан 0.0042 га
 
1.23. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын зүүн талд байршуулан 0.0042 га
 
1.24. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Орхон” худалдааны төвийн урд талд байршуулан 0.0042 га
 
1.25. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын автобусны хуучин эцсийн зогсоолын хойд талд байршуулан 0.0042 га
 
1.26. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингэлтэйн автобусны хуучин эцсийн зогсоолын зүүн хойд талд байршуулан 0.0042 га
 
1.27. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баруун салааны эцсийн зогсоолд, “НВЧ” ХХК-ийн урд талд байршуулан 0.0042 га
 
1.28.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бурхан багшийн цогцолборын хойд талд байршуулан 0.0042 га
 
1.29. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Налайх чиглэлийн хот хоорондын автобусны эцсийн зогсоолын зүүн урд талд байршуулан 0.0042 га
 
2. Дээрх барилга байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, барилга угсралтын ажилд захиалагчийн хяналт тавихыг Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэх, баригдсан барилга байгууламжийг зохих журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэж, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус  даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ