Төрийн үйлчилгээнд хөндлөнгийн үнэлгээ хийх тухай

2018-11-30 09:00:31

2018 оны 11 сарын 30-ны өдөр                                    Дугаар А/1125                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Төрийн үйлчилгээнд хөндлөнгийн

 үнэлгээ хийх тухай 

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:    

 

    1.Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

        1.1.иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээнд хийх үнэлгээг хараат бус, судалгааны байгууллагаар жил бүрийн II улиралд багтаан хийлгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /Б.Ууганбат/-д;

 

       1.2.үнэлгээ хийхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийслэлийн төсвийн төсөлд тусгаж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т;

 

      1.3.энэ захирамжийн 1.1-д заасан арга хэмжээний удирдамжийг баталж, иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжид хийх үнэлгээг цаашид тогтмол болгон, үр дүнг тооцож, сайжруулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т.

              

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                  ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД