Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2018-10-24 08:00:34

2018 оын 10 сарын 24-ний өдөр                                     Дугаар А/998                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нөхөх олговрын хөрөнгө

 гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн XIII.1.1.86, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барих газрын нөлөөлөлд өртсөн 7 /долоо/ иргэний газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 324,812,420 /гурван зуун хорин дөрвөн сая найман зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд  даалгасугай.

 

 

                                               

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                        ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                        НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ

                                        ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                      Ж.БАТБАЯСГАЛАН