Хөрөнгө гаргах тухай

2018-10-18 10:05:15

2018 оны 10 сарын 18-ны өдөр                                     Дугаар А/994                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “л”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт явган хүний зам, талбайн тохижилт хийх зарим газруудыг чөлөөлөхөд шаардагдах 103.914.000 /нэг зуун гурван сая есөн зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй. 

 

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, гарч байгаа зардлыг батлагдсан төсвийн дагуу зарцуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД