Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2018-10-18 09:35:27

2018 оны 10 сарын 18-ны өдөр                                        Дугаар А/991                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлinийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 23 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 816 дугаар захирамжийн иргэн Л.Чинзоригт, “Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн иргэн Б.Мөнхзоригт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 дугаар захирамжийн “Тиймлайн” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дүгээр захирамжийн иргэн М.Өнөрбаясгалан, Н.Ням-Аюуш нарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар захирамжийн “Хөхчоно хурд” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/550 дугаар захирамжийн “Нарсар хөгжмийн төв” НҮТББ-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дүгээр сарын 29-ний өдрийн А/561 дугаар захирамжийн иргэн Х.Алтанхуягт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/677 дугаар захирамжийн иргэн Д.Цэцэгмаад, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/902 дугаар захирамжийн иргэн Б.Одсүрэнд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх,  нэгж  талбар  хуваах,  нэр  өөрчлөх  тухай”  Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/937 дугаар захирамжийн иргэн ”Ситипалас” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийн иргэн Э.Лхагвасүрэнд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/248 дугаар захирамжийн иргэн Б.Уранчимэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/443 дугаар захирамжийн иргэн И.Өлзийхишиг, Б.Нямхүү нарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/709 дүгээр захирамжийн иргэн А.Одод, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн  А/726 дугаар захирамжийн иргэн Д.Ганбаатарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн иргэн Ц.Нарангэрэлд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/164 дүгээр захирамжийн иргэн Д.Нэргүйд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/420 дугаар захирамжийн иргэн Б.Баатарцогт /жагсаалтын 25, 26/-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн “Буян” ХХК, “Буянхолдинг” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/551 дүгээр захирамжийн иргэн М.Алтандэмбэрэлд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                 ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД