Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай

2018-10-18 09:00:09

2018 оны 10 сарын 18-ны өдөр                                          Дугаар А/988                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрх

олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 84 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-98 дугаар захирамжийн “Тасума” ХХК-д, “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн эрх шилжүүлэх, талбай өөрчлөх, хугацаа сунгах тухай” Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны  10 дугаар сарын 01-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/52 дугаар захирамжийн "Моунтайн-Интернэшнл" ХХК-д, “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээний хугацаа сунгах, талбай, байршлын хаяг өөрчлөх тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар захирамжийн иргэн Ч.Оюунтуяад, “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалт, талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/107 дугаар захирамжийн иргэн Ж.Даажавт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/371 дүгээр захирамжийн иргэн С.Жанчивдоржид, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/655 дугаар захирамжийн иргэн Ш.Жаргалсайханд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх  тухай”  Баянгол  дүүргийн  Засаг  даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/134 дүгээр захирамжийн “Цахиур төмөр” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/362 дугаар захирамжийн “Маручи” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/618 дугаар захирамжийн “Вивамандуул” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн иргэн Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуульд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/267 дугаар захирамжийн Монгол Улсын их сургуульд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн иргэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил, хаяг өөрчлөх тухай” Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/354 дүгээр захирамжийн “Хашманхан констракшн” ХХК /жагсаалтын 7, 8/-д  холбогдох хэсэг болон “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/440 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД