Буцалтгүй тусламж олгох тухай

2018-10-16 08:10:25

2018 оны 10 сарын 16-ны өдөр                                        Дугаар А/976                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Буцалтгүй тусламж олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

 

    1.Нийслэл хотын иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоон гэмт этгээдийг илрүүлэхийн төлөө албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэх үеэр амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайхан агсны ар гэрт нь 10.0 /арван/ сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай.

 

    2.Буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                                           С.БАТБОЛД