Боловсрол сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай

2018-10-16 08:05:32

2018 оны 10 сарын 16-ны өдөр                                    Дугаар А/975                                          Улаанбаатар хот  

 

 

 

 

 

Боловсрол сургалтын байгууллагын

тусгай зөвшөөрөлд өөрчлөлт

оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн   8.1, 8.13, Засгийн газрын 2016 оны 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       

     1.Цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн 97 дугаар цэцэрлэгийг “ердийн” хэв шинжтэй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус байгууллагын дэргэдэх 2 бүлгийг Баянгол дүүргийн 47 дугаар цэцэрлэгийн салбар бүлгээр ажиллуулсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд холбогдох өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД