2018 оны 10 сарын 05-ны өдөр Дугаар А/940 Улаанбаатар хот
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн хөгжил, дэвшилд 2018 онд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулах, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
Ахлагч
|
-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү |
Гишүүд |
-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан; |
|
-Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа; |
|
-Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр; |
|
-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр; |
|
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр; |
|
-Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар; |
|
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун. |
Нарийн бичгийн дарга |
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав. |
2.Нийслэлийн 2018 оны шилдэг бүтээн байгуулалтыг сонгон шалгаруулан, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ С.БАТБОЛД