Ажлын хэсэг байгуулах тухай

2018-10-05 08:10:56

2018 оны 10 сарын 05-ны өдөр                                    Дугаар А/939                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 62 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлийн нутаг дэвсгэрт суурилуулсан хяналтын камеруудын өнөөгийн нөхцөл байдлыг судалж, гэрээний биелэлтийг дүгнэх, хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулж, ажиллагаагүй болсон камеруудын хэвийн үйл ажиллагааг хангах, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагаар шалгуулж, ашиглалт, үйлчилгээ болон хариуцагчийг тодорхой болгох, шинээр суурилуулах камеруудын техникийн даалгаврыг боловсронгуй болгож нэгдсэн системд оруулах, ухаалаг програм хангамжийг нэвтрүүлэх болон орон зайн дундын мэдээллийн санд бүртгэж, мэдээллийн сан үүсгэх, дүн шинжилгээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:       

         

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж;

 

-Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга Н.Амарзаяа /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн замын цагдаагийн газрын дарга Д.Дашдорж;

 

-“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ын дарга Б.Бямбадорж;

 

-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын дарга Д.Одбаяр;

 

-Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа;

 

-Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин;

 

-Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд;

 

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд;

 

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар;

 

-Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж.

Нарийн бичгийн дарга

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг.

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг зохион байгуулж, дүнг, холбогдох шийдвэрийн төслийн хамт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /М.Отгонбаяр/-т даалгасугай.

  

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                    ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД