Уралдаан зохион байгуулах тухай

2018-10-04 09:00:29

2018 оны 10 сарын 04-ний өдөр                                         Дугаар А/921                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Уралдаан зохион байгуулах тухай

 

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

      1.Улаанбаатар хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” уралдааныг зохион байгуулсугай.

 

      2.Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

    3.Уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, уралдааны даалгавар, төлөвлөгөө, удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                            ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД