Хөрөнгө актлаж, бүртгэлээс хасах тухай

2013-04-10 00:00:00
2013 оны 04 сарын 10 өдөр                                                 дугаар А/376                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. 2013 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Амгалан дулааны станц” шинээр барихтай холбогдуулан 10.8 га газрыг чөлөөлөх ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2013 оны    02-07-77/47 дугаар актыг үндэслэн “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГ-ын балансад бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 уурын зуухны хавсралтад заасан нийт 14 906 324.2 /арван дөрвөн сая есөн зуун зургаан мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг хорин мөнгө/ төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, тоног төхөөрөмжийг 2013 оны 2 дугаар улиралд багтаан акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
2. Актлагдаж буй дээрх барилга, тоног төхөөрөмжийг буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлын төсвийг холбогдох журмын дагуу тогтоож, хөрөнгийг улсын төсвийн санхүүжилтээр шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 3. Бүртгэлээс хасагдаж буй барилга, тоног төхөөрөмжийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, үнэлгээний дагуу буулгасан барилгын материал, тоног төхөөрөмжийг худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ