Автомашин олгох тухай

2013-04-05 00:00:00
2013 оны 04 сарын 05 өдөр                                  дугаар А/369                                                      Улаанбаатар хот
 
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 14.2.5 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны “Нийслэлийн 2012 оны төсөв батлах тухай” 8/69 дүгээр тогтоол, 2005 оны “Журам батлах тухай” 197 дугаар тогтоолын 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд нийлүүлэгдэж буй эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон Хьюндай Старекс Н-1 маркийн 30 автомашинаас Гачуурт, Туул тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн эзэмшилд тус бүр нэгийг  шилжүүлсүгэй.
 
2. Автомашиныг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  даалгасугай.
 
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                     Э.БАТ-ҮҮЛ