Хөрөнгө гаргах тухай

2018-09-07 08:00:37

2018 оны 09 сарын 07-ны өдөр                                       Дугаар А/829                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.БНСУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан, хог хаягдлыг ангилан ялгаж, RDF /Refuse Dried Fuel-Өндөр хэмийн зууханд шатаах зориулалттай түлш/ түлш боловсруулах үйлдвэрийн барилгын шатсан нурангийг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар яаралтай буулгаж цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

       2.Үйлдвэрийн барилгын гадна байрлах, шатаагүй үлдсэн цахилгааны дэд станц, дулааны уурын зуух, торон хашааны үнэлгээг тогтоон, нийслэлийн өмчид бүртгэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

        3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг зохион байгуулахад шаардагдах 76,500,000 /далан зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан хот тохижилтын урсгал зардлын Хог ангилан ялгах үйлдвэрийг ажиллуулах хэсгээс гаргахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                   ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД