Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2018-09-06 08:15:31

2018 оны 09 сарын 06-ны өдөр                                      Дугаар А/825                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4,  41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд замын сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх засварын ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнүүдийг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 360.0 /гурван зуун жаран/ сая төгрөгийг нийслэлийн 2018 оны замын сангийн Хотын авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын хөрөнгөөс гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                   ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД