Барилгын бүртгэлийн үнэ нэмэгдүүлэх тухай

2013-04-04 00:00:00
2013 оны 04 сарын 04 өдөр                                    дугаар А/362                                                     Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 “а”, 29.1.4 “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 184 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/86 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн барилгад 2009-2012 онуудад хийгдсэн их засварын ажлын гүйцэтгэлийн дүн 185 011 970 /нэг зуун наян таван сая арван нэгэн мянга есөн зуун дал/ төгрөгөөр барилгын бүртгэлийн үнийг нэмэгдүүлэн данс бүртгэлдээ бүртгэхийг “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” НӨҮГ /Н.Баяраа/-т даалгасугай.
 
 2. Захирамжийн хэрэгжилт болон өмч хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ