Шинжээчийн хэсэг томилох тухай

2013-04-03 00:00:00
2013 оны 04 сарын 03 өдөр                                        дугаар А/354                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох асуудлаар магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчийн хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үүсгэн байгуулагчдаас хууль, журамд заасны дагуу шаардлага хангасан баримт бичгийг хуулийн хугацаанд хүлээн авч, магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т тус тус  үүрэг болгосугай.
 
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 02-ны 228 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ