Нийслэлийн 1 дүгээр сургуульд “Е-Танхим” байгуулах тухай

2013-04-03 00:00:00
2013 оны 04 сарын 03 өдөр                                         дугаар А/353                                                      Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд бэлэглэх мэдээллийн технологийн орчин үеийн техник, технологи бүхий “Е-Танхим” –ийн тоног, төхөөрөмжийг хавсралтаар баталж, шаардагдах 44,100,000 /дөчин дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар   /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2. “Е-Танхим”-ийн тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
           
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ