АНУ-ын Вашингтон хотод явуулах тухай

2013-04-03 00:00:00
2013 оны 04 сарын 03 өдөр                                            дугаар А/352                                                 Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Дэлхийн банкнаас зохион байгуулж буй “Газар ба ядуурал” сэдэвт семинарт Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатыг оролцуулахаар АНУ-ын Вашингтон хотноо        2013 оны 04 дүгээр сарын 08-наас 11-ний өдрүүдэд явуулсугай.
 
2. С.Очирбатын “Чингис хаан” нисэх онгоцны буудлын “ВИП” танхимаар үйлчлүүлэхэд шаардлагатай 150.000 /Нэг зуун тавин мянга/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Семинарт оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
      БӨГӨӨД УЛААНБААТАР
      ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ