Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

2013-04-02 00:00:00
2013 оны 04 сарын 02 өдөр                                             дугаар А/351                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дах хэсэг, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын төвийн баруун урд талд газар эзэмшүүлэх эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжийн иргэн Г.Одончойжавын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хяналт тавьж ажиллах, чөлөөлөгдсөн газруудыг хамгаалалтанд авч, төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Баянзүрх дүүргийн Засаг дарга /Д.Пүрэвдаваа/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, түр орлон гүйцэтгэгч /М.Ням-Осор/, нийслэлийн Цагдаагийн газар хурандаа /Д.Батжаргал/-т  тус тус даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ