Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

2013-04-02 00:00:00
2013 оны 04 сарын 02 өдөр                                       дугаар А/348                                                   Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дах хэсэг, “Газрын тухай” хуулийн       21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Сонсголон бармат” ХХК-ний үйлдвэрийн урд талд газар эзэмшүүлэх эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 105 дугаар захирамжийн “ЭХТТУТТ” ХХК-ний холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хяналт тавьж ажиллах, чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтанд авч, төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /М.Чинболд/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, түр орлон гүйцэтгэгч /М.Ням-Осор/, нийслэлийн Цагдаагийн газар хурандаа /Д.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т  тус тус даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ