Төлөвлөгөө, төсөв батлах тухай

2013-04-02 00:00:00
2013 оны 04 сарын 02 өдөр                                           дугаар А/343                                               Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн (а,б), Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 14 дүгээр тэмдэглэлийн дагуу Нийслэл Улаанбаатар хотод 2013 оны 04 дүгээр сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал”-ын бэлтгэл ажлын төлөвлөгөө, төсвийг хавсралт ёсоор баталсугай.
 
2. “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал”-ын бэлтгэл ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөөр батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч нартай шууд гэрээ байгуулж, холбогдох ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба  /Б.Бадрал/-нд үүрэг болгосугай.
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.
           
 
 
 
НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД  УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ