Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2013-04-01 00:00:00
2013 оны 04 сарын 01 өдөр                                         дугаар А/342                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2013 оны “Хөрөнгө шийдвэрлэх тухай”     34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн байршил, хэмжээг тодорхойлох геодезийн хэмжилт, бүртгэлийн иж бүрдэл төхөөрөмжийг  худалдан авах 241,1 /хоёр зуун дөчин нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцог/-т даалгасугай.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр нь нийслэлийн төсвийн 2012 оны үлдэгдлээс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 2013 оны төсвийн тодотголд тусгуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад тус тус даалгасугай.
 
           
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ