Ажлын хэсэг байгуулах тухай

2018-07-17 08:45:59

2018 оны 07 сарын 17-ны өдөр                                   Дугаар А/668                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.4.12, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 62 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр суурилуулсан гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий хяналтын камеруудын судалгаа гаргаж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:   

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд: 

-Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологи, холбооны хэлтсийн дарга П.Нямравдан /зөвшилцсөнөөр/;     

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга Л.Амармөрөн;

 

-“Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-ын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн дарга Ц.Мөнх-Очир;

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн ахлах  байцаагч Д.Ганболд;

 

-Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Теле хяналтын системийн ахлах инженер Т.Сайнзаяа /зөвшилцсөнөөр/;

 

-Замын цагдаагийн албаны Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах инженер С.Энхбат;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Цэндлхагва;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул;

 

-“Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв” ОНӨААТҮГ-ын системийн ахлах инженер П.Батбилэг;

 

-Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Камер  хариуцсан мэргэжилтэн Т.Мөнгөнтулга;

 

-Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Компьютер, техник хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат;

 

-Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологи, цахим сан хариуцсан мэргэжилтэн П.Тамир

 

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Мэдээллийн технологи, цахим сан хариуцсан мэргэжилтэн Б.Нямбаяр;

 

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологи, цахим сан хариуцсан мэргэжилтэн А.Жамбалсүрэн;

 

-Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод сүлжээ хариуцсан мэргэжилтэн Л.Мөнх-Эрдэнэ.

Нарийн бичгийн

дарга

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг.

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг холбогдох шийдвэрийн төслийн хамт 2018 оны III улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

           

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                     ЗАХИРАГЧ                                            С.БАТБОЛД