Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай

2018-07-17 08:45:11

2018 оны 07 сарын 17-ны өдөр                                       Дугаар А/667                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Барилга байгууламж балансаас

 балансад шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн  29.1.2-ын “а”,  29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 106 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь :

 

       1.Баянгол дүүргийн 5 дугаар хорооны “Дэшиг Дун” өрхийн эрүүл мэндийн төв, 6 дугаар хорооны “Мөнх-Үжин” өрхийн эрүүл мэндийн төвийн 168,648,032 /нэг зуун жаран найман сая зургаан зуун дөчин найман мянга гучин хоёр/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт балансаас балансад шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                              С.БАТБОЛД