Даншиг наадам-Хүрээ цам”-ыг зохион байгуулах тухай

2018-07-17 08:45:04

2018 оны 07 сарын 17-ны өдөр                                       Дугаар А/665                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Даншиг наадам-Хүрээ цам”-ыг

зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.1, 1.4.5, 2017 оны 01/19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 1.4.5, 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг 2018 оны  08 дугаар сарын 04-05-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулсугай.

 

       2.“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

     3.“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлан, өндөр хэмжээнд зохион байгуулж, дүнг 2018 оны 08 дугаар сард багтаан танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                                С.БАТБОЛД