Арга хэмжээ зохион байгуулах тухай

2013-03-26 00:00:00
2013 оны 03 сарын 26 өдөр                                              дугаар А/332                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын  тухай хуулийн 29 дугаар  зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн  болон  орон  нутгийн  өмчийн  тухай хуулийн 78 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх  заалтыг тус тус  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Соёлын Төв Өргөөний концертын их танхимд 2013 оны 03 дугаар  сарын 29-ны өдөр /09.00-10.30 хүртэл/ Төр нийгмийн  зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн  баатар,  гавъяат хуульч Б.Чимидтэй салах ёс гүйцэтгэх ёслолын байрны түрээсийн төлбөрийг чөлөөлж,  зохион  байгуулж явуулахыг Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/-д зөвшөөрсүгэй.
 
2.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, холбогдох  арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг  даргын Нийгмийн хөгжлийн  асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                                        Н.БАТАА