Эрх шилжүүлэх тухай

2013-03-26 00:00:00
2013 оны 03 сарын 26 өдөр                                   дугаар А/331                                          Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Барилга байгууламжийн газар хөдлөлтөнд тэсвэрлэх чадварыг үнэлэх, паспортжуулах 700.0 /долоон зуун/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж-т даалгасугай.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
 3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/80 дугаар захирамжийн хавсралтын 1.2.9.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                             Н.БАТАА