Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2013-03-26 00:00:00
2013 оны 03 сарын 26 өдөр                                      дугаар А/327                                        Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийнтөсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилга шинээр баригдахтай холбогдуулан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордны нийт 949 401 566,14 /есөн зуун дөчин есөн сая дөрвөн зуун нэг мянга таван зуун жаран зургаан төгрөг 14 мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ -т зөвшөөрсүгэй.
 
2. Нийслэлийн өмчийн бүртгэлээс хасагдаж буй эд хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3.Өмчийн харилцааны газраас тогтоосон үнэлгээний дагуу худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Соёлын Ордон /С.Бархас/-д үүрэгболгосугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН  
                       АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                             Н.БАТАА