Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

2018-06-28 09:00:31

2018 оны 06 сарын 28-ны өдөр                                     Дугаар А/594                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Барилга байгууламж акталж, нийслэлийн

өмчийн бүртгэлээс хасах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 90 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 02-07-117/119 дүгээр дүгнэлтийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй, 37,096,770 /гучин долоон сая ерэн зургаан мянга долоон зуун далан/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

        2.Актлагдаж байгаа барилга байгууламжийг эзэмшигч байгууллагын балансаас хасаж, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтойг нь худалдан борлуулж, орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД