Газар эзэмших эрх олгох тухай

2018-06-28 08:00:17

2018 оны 06 сарын 28-ны өдөр                                   Дугаар А/593                                            Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших  эрх олгох тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн энэ захирамжийн хавсралтад заасан 19 байршилд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх Нийслэлийн Боловсролын газарт олгосугай. 

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                              С.БАТБОЛД