Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай

2013-03-25 00:00:00
2013 оны 03 сарын 25 өдөр                                            дугаар А/323                                             Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар, бүтэц орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2. Батлагдсан орон тооны хязгаарт багтаан ажилтан, албан хаагчдыг томилох, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн мөрдөж ажиллахыг Аялал жуулчлалын газар /Э.Баттулга/-т даалгасугай.
 
3. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх төсвийн тооцоог хянаж Нийслэлийн 2013 оны төсвийн тодотголын төсөлд тусгуулж батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
 
4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын   2009 оны 25  дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                              Н.БАТАА