Газар эзэмших эрх олгох тухай

2018-05-31 08:30:42

2018 оны 05 сарын 31-ний өдөр                                     Дугаар А/507                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.2.1, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Газар эзэмших, ашиглах эрхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн нээлттэй дуудлага худалдааны 6, 10 дугаар байршилд ялагчаар тодорсон “Наранбулаг хан” ХХК-д Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис хаан” ОУНБ-ын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.7, 0.39 га газрыг 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрх олгосугай.

 

       2.Газар эзэмших эрх олгосон аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, уг газарт барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтэц болон эх загвар зургийг зохих журмын дагуу батлахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

 

           

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД