Захирамжид нэмэлт оруулах тухай

2018-05-31 08:00:46

2018 оны 05 сарын 31-ний өдөр                                    Дугаар А/503                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжид нэмэлт оруулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2,  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 14 дүгээр зүйлийн 14.7.2.в, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.8, 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/735 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн ““Эм Эм Жи капитал” ХХК” гэсний ард”, ““Асиан сити” ХХК-ийн түншлэл” гэж нэмсүгэй.

 

 

 

                       

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                 ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД