Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай

2018-05-30 08:00:57

2018 оны 05 сарын 30-ны өдөр                                   Дугаар А/502                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Седарспартнерс” ХХК-ийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан 332 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу иргэн Г.Отгонжаргал /ЧД: 59092760/-д шилжүүлсүгэй.

 

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэнтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                                                   С.БАТБОЛД