Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

2018-05-03 12:35:06

2018 оны 05 сарын 03-ны өдөр                              Дугаар А/385                                                 Улаанбаатар хот

 

  

Нийслэлийн өмчид барилга байгууламж
бүртгэн авах тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 39 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Улс, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 2,314,056,287 /хоёр тэрбум гурван зуун арван дөрвөн сая тавин зургаан мянга хоёр зуун наян долоон/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан 2 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

  2. Энэхүү захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

        БӨГӨӨД УЛААНБААТАР

       ХОТЫН ЗАХИРАГЧ                                                                       С.БАТБОЛД