Газар эзэмших эрх олгох тухай

2018-04-06 09:05:57

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                    Дугаар А/307                                            Улаанбаатар хот

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 119, 2015 оны 85 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд зориулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ногоон толгойд 57 га, Нарийны хэсэгт 37 га, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Арцатын аманд 58 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосугай.

 

      2.Газар эзэмших эрх олгосон албан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                        ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД